Энэхүү үйлчилгээний нөхцөл нь "Тод Манлай" аппликейшн (цаашид "Апп")-ыг ашиглахтай холбоотой нөхцөл, журмыг тодорхойлно. Аппыг ашигласнаар та эдгээр нөхцлийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байна.
1. Үйлчилгээний тодорхойлолт
"Тод Манлай" нь Монголын адуучид, уяачид, сүрэг малчдад зориулсан адууны бүртгэл, удам угсаа, сүрэг, уяа, уралдааны амжилтыг цахим хэлбэрээр хөтлөх аппликейшн юм.
Аппын үндсэн боломжууд:
Адууны дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэх
Удам угсааны мод хөтлөх
Сүргийн менежмент
Уяаны бүлгийн бүртгэл
Уралдааны амжилт хадгалах
Дуудлага худалдааны систем
Оффлайн горимд ажиллах
2. Бүртгэл ба нэвтрэлт
Бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй
И-мэйл хаягаар OTP баталгаажуулалт хийгдэнэ
6 оронтой ПИН код нь таны нэвтрэх нууц үг болно — бусдад дамжуулахгүй байх
Аккаунтын аюулгүй байдалд та хариуцлага хүлээнэ
3. Хэрэглээний түвшин
Үнэгүй хэрэглэгч: 5 адуу, 1 сүрэг, 1 уяаны газар бүртгэх боломжтой
Идэвхтэй хэрэглэгч: Хязгааргүй бүртгэл, бүрэн боломж
Шинэ хэрэглэгч 30 хоногийн турших хугацаатай
Идэвхжүүлэлт админаар хийгдэнэ
4. Хэрэглэгчийн үүрэг
Зөвхөн өөрийн адууны мэдээлэл оруулах
Бусдын мэдээлэлд зөвшөөрөлгүй хандахгүй байх
Аппыг хууль бус зорилгоор ашиглахгүй байх
Хуурамч мэдээлэл оруулахгүй байх
5. Дуудлага худалдаа
Дуудлага худалдаанд оролцохын тулд админаас зөвшөөрөл авах шаардлагатай
Бүртгүүлсэн адууны мэдээлэл үнэн зөв байх ёстой
Админ бүртгэлийг зөвшөөрөх эсвэл цуцлах эрхтэй
Дуудлага худалдааны гүйлгээ нь аппаас гадуур хийгдэх бөгөөд бид зуучлагч биш
6. Оюуны өмч
"Тод Манлай" аппын загвар, код, брэнд нь бидний оюуны өмч юм. Та оруулсан адууны мэдээлэл, зурагны эрх нь танд хадгалагдана.
7. Хариуцлагын хязгаар
Апп нь мэдээлэл хөтлөх зориулалттай бөгөөд мал аж ахуйн мэргэжлийн зөвлөгөө өгөхгүй
Техникийн доголдол, серверийн тасалдлын улмаас учирсан хохирлыг хариуцахгүй
Дуудлага худалдааны гүйлгээний үр дүнд бид хариуцлага хүлээхгүй
Оффлайн горимд синк хийгдэхгүй мэдээлэл алдагдах эрсдэл байж болно
8. Аккаунт цуцлах
Та хүссэн үедээ аккаунтаа устгах эрхтэй. Устгасан тохиолдолд таны бүх мэдээлэл (адуу, сүрэг, амжилт, зураг) бүрмөсөн устгагдана. Админ мөн хэрэглэгчийн аккаунтыг цуцлах эрхтэй.
9. Нөхцөлийн өөрчлөлт
Бид эдгээр нөхцлийг шаардлагатай үед шинэчлэх эрхтэй. Томоохон өөрчлөлт орвол апп дотроос мэдэгдэнэ.